Хайрын гэгээн бороо
Хайрын гэгээн бороо Солонготой борооноор шувууд зэллээд Сондор буусан цэцэгхэн чи яаж л дохино вэ? Хоног хоногоор чамдаа би даслаа даа Хожмын өдөр учрна гэж санасангүй явлаа.... Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь Чанх дээрээс минь алган дээр буулаа Норсон гэзэг нь аясаар задраад Нойрмог хорвоог хэнд ч битгий хэлээрэй.... Болзон болзсоор чамдаа би даслаа даа Босон сууж догдлоно гэж бодсонгүй л явлаа Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь Чанх дээрээс минь алган дээр буулаа Чуулсан одод нь нулимстай инээмсэглээд Чухам нандин хором нь хэнийх вэ? Хайрлан хүссээр чамдаа би даслаа даа.... Ханийн тэнгэртэй заяа нь гэж зүүдэлсэнгүй л явлаа Чамайгаа санасан хайрын гэгээн сэтгэл минь Чанх дээрээс минь алган дээр буулаа Чамтай минь учруулсан хайрын гэгээн бороо минь Чанх дээрээс минь алган дээр буулаа