Би хаана төрөө вэ?
Б.Явуухулан : Би хаана төрөө вэ? Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд Цасан ширхэг царцаж мөс болох халилд Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалса...
Бичлэг